"Сити" их сургуулийн орчимд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Сүхбаатар дүүргийн VII хороонд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Сити их сургуулийн урд замд өнөөдөр 12.30 цагийн орчимд Лексус "RX" маркийн автомашин соната-6 маркийн автомашинтай мөргөлдөж, замын хайс ногоон байгууламж мөргөж онхолдохдоо Ниссан Тиана маркийн автомашиныг мөргөсөн ноцтой осол гарсан талаар Тээврийн цагдаагийн алба мэдээллээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)