Сирийн Пальмира хотыг алан хядагчдаас бүрэн чөлөөллөө

Сирийн зэвсэгт хүчний нэгжүүд Батлан хамгаалах салбарын бусад бүлэгтэй хамтран Пальмира хот дахь "Исламын улс"-ын сүүлийн байрлалыг олж нуувчийг устгаснаас хотыг бүрэн хяналтдаа авлаа хэмээн эх сурвалжийн мэдэгдсэнийг tass.ru мэдээлээд байна. 

Сирийн цэргийн инженерийн анги Пальмира хотыг бүрэн нэгжиж “Исламын улс” бүлэглэлийн суурилуулсан тэсрэх төхөөрөмж, бөмбөгийг аюулгүй болгохоор ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус хотыг тэсрэх бөмбөгнөөс цэвэрлэх ажилд Сири дэх цэргүүдээ оролцуулна гэж амласан байна. 

ЮНЕСКО-гийн өвд бичигддэг эртний Пальмира хотыг алан хядагчдаас чөлөөлсөнд баяртай байгаагаа Путин илэрхийлээд алан хядагчдын учруулсан хохирлыг тооцож, нөхөн сэргээлт хийх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ яаралтай авахад Сиритэй хамтран ажиллахаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай тохиролцсон байна. Сирийн цэргийнхэн ОХУ-ын агаарын цохилтын дэмжлэгтэйгээр эртний Пальмира хотыг алан хядагчдаас чөлөөлсөн юм. 


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)