СИРИЙН ЛАЛЫН ШАШИНТНУУДЫН НЭГ УДИРДАГЧ АЛАГДЖЭЭ

 “Ирак, Левантийн лалын улс” гэдэг Сирийн байгууллагын нэг салбарын удирдагч Абу Абделла аль-Либи өнгөрсөн ням гаригт босогчидтой тулалдах үеэр амиа алдсан байна. Аль-Либийн амийг хороосон хэрэгт босогчид өөрсдийгөө оролцоогүй гэж үзэж байгаа гэнэ. Энэхүү аль-Либийн удирддаг бүлэглэл нь Сирийн төдийгүй Иракийн нутагт үйл ажиллагаа явуулдаг аж. Сирийн зүүн хойд нутагт орших Идлиб мужийн ихэнх хэсэг нь Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг бөгөөд аль-Либи чухам энд амиа алдсан байна.

Сири дэх иргэний дайн 2011 оны хавраас эхэлсэн бөгөөд НҮБ-ын баримтаар бол өнгөрсөн хугацаанд 100 мянга гаруй хүний амь үрэгдэж, хоёр сая гаруй хүн эх орноосоо дүрвээд байгаа юм. Дашрамд хэлэхэд АНУ, Их Британи, Франц улс төслийг нь өргөн барьж, энэ долоо хоногт Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх НҮБ-ын тогтоол Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын сэтгэлийг төдийлэн зовоохгүй байгаа гэнэ. Тэрбээр “Эдгээр улс өөрсдийн бий болгосон дайсныхаа эсрэг өдөөж байгаа дайндаа ялагч болохыг хүсэж байгаа юм. Харин Сирийн эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлэх боломжийг Хятад, Орос улсууд олголгүй Аюулгүйн зөвлөлд нааштай үүрэг үүрэг гүйцэтгэж байна” гэж хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)