Сирид дотооддоо дүрвэгсдийн тоо буурлаа

Сирийн иргэд орон гэртээ хари­хын хэрээр дотооддоо дүрвэгсдийн тоо буурч байгаа тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Марк Лоукок Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ. Сүүлийн нэг жилийн хуга­цаанд дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн хүний тоо 6.3-аас 6.1 сая болж буурсан байна. Харин энэ оны эхний есөн сард 1.8 сая орчим хүн орон гэрээ орхижээ.

Үүний сацуу тус улсын 30 сая гаруй хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаагаас 6.3 сая нь байнгын шилжилт хөдөлгөөний улмаас өлөн зэлмүүн амь зууж буй гэнэ. Хэдийгээр хүндрэлтэй ч Сирид дэлхийд хамгийн томоохонд тооцогдох хүмүүнлэгийн ажиллагаа өр­нөсөөр байна. Энэ оны эхний найман сард тус улсын эрх баригчдын хяналтад байдаг газар нутаг дахь дөрвөн сая гаруй хүнд тусламж үзүүлснийг М.Лоукок мэдээлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)