Сильвестр Сталлонетай хамт зураг авахуулахад   мянган доллар төлжээ


Сильвестр Сталлонетэй хамт зураг авахуулахын төлөө  шүтэн бишрэгчдээс нь өндөр үнэ авсан арга хэмжээнд оролцсоных нь төлөө Холливуудын од шүүмжлэлд өртжээ. “An Experience with...” (“... хамт ажилласан туршлага”) нэртэй уг арга хэмжээ  Их Британийн Лондон, Манчестер, Бирмингем зэрэг хотуудад зохиогдож байгаа бөгөөд энэ үеэр жүжигчнээс ярилцлага авах, тоглосон кинонуудынх нь дурсгалын зүйлүүдийг дуудлага худалдаагаар зарах юм байна. Арга хэмжээнд ирсэн хүмүүс Сталлонетэй зураг авахуулахдаа  мянга гаруй доллар төлөх ёстой гэнэ. Зохион байгуулагчдийн тайлбарласнаар бол энэ төвшний  одыг Их Британид маш өндөр үнээр авчирдаг ба “чанар дагаад мөнгө” гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)