Сибирийн хий Хятад руу энэ сарын 20-оос эхэлж очно


Москва, Бээжин хоёр Хятад руу дорнын чиглэлээр байгалийн хий нийлүүлэх ёслолыг 12-р сарын 2-нд хийхээр тохиролцсон тухай "Интерфакс" агентлагт эх сурвалжаа дурдан мэдээлэв. Анхандаа уг арга хэмжээг 12-р сарын 20-нд товлож байжээ. Дараа нь товыг наашлуулан 12-р сарын 1-ний өдөр болгосон аж. Харин одоо арга хэмжээнд оролцогчдын цагийн хуваарийг үндэслэн товыг дахин хэлэлцжээ. Сибирийн хий дамжуулах хоолой Эрхүү болон Якутын хий олборлох төвөөс Хятад руу тээвэрлэх юм байна. Уг дамжуулах хоолой нь ОХУ-ын Газпром ба Хятадын CNPC-ийн хамтарсан төсөл бөгөөд нийт урт нь 3 мянган км юм. Талууд 2014 оны 10-р сарын 13-ны өдрийн Засгийн газар хоорондын гэрээнд түншлэлийн нөхцлийг тодорхойлсон аж. Өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улс Сибирийн хийн хоолойн төслийг боловсруулахад Оросын талд дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг няцаасан юм. Үүний зэрэгцээ тэрээр Хятадын талтай нарийн төвөгтэй, урт хугацааны яриа хэлэлцээ явагдаж байгааг хүлээн зөвшөөрч, Бээжинг "хэцүү хэлэлцээрч" гэж нэрлэсэн байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)