СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг ажлаас нь чөлөөллөө

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт хариуцлага тооцох асуудлаар УИХ-ын чуулган хуралдлаа.

Үүнтэй холбоотойгоор СЗХ-ны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргав. Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар их хуралд оруулжээ.

Хуралдаанаар С.Даваасүрэнг СЗХ-ны даргын албан тушаалаас чөлөөлөхийг УИХ-ын гишүүдийн 60.5 хувь нь дэмжлээ. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ.

Ийнхүү С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)