СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар тус хорооны дэд дарга Д.Баярсайхан томилохыг нийт гишүүдийн 76.1 хувь нь дэмжлээ. Түүний танилцуулгыг хүргэж байна.

Боловсрол:

-1983-1991 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль, Бүрэн бус дунд боловсрол

-1991-1993 МУИС-ийн Гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургууль, Бүрэн дунд боловсрол

-1993-1997 Эдийн засгийн сургуулийг Санхүү менежмент эдийн засгийн бакалавр

-2002-2004 АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр

Ажлын туршлага:

-1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн

-1998 онд “Түмэн Аюуш” ХХК-д Захирал

-2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч

-2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн

-2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал

-2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)