С.Жамъянсүрэн Г.Алтантайгаа дайтсаар л

Архи, хүүхэнд толгойгоо мэдүүлж, залуу эхнэртээ хамаг хөрөнгөө алдсан С.Жамъянсүрэн хэдэн жилийн өмнө Г.Алтандаа зарласан “цусгүй дайн”-аа дахин сэргээж байгаа сурагтай.

Тэрбээр “Алтжингийн 70 тэрбумын хөрөнгөнөөс сэтэрхий тэвнэ ч авч чадалгүй хохироод хоцорсон” хэмээн гомдоллон, эхнэрийнхээ хувийн амьдралын нууцыг олонд дэлгэж хэвлэлээр багагүй дайтсан. Амнаасаа унагамгүй үгийг ихээхэн зориг гаргаж хэлсэн тэрбээр Алтанг алдар хүндийн оргил, алт мөнгөний захад хүргэсэн хүн нь яах аргагүй мөн.

Гэхдээ С.Жамъянсүрэн өндөг шиг өөгүй хүн биш ээ. АПУ-гийн захирал байхдаа сархадтай нөхөрлөж, эрүүл явах нь тун ховор харагддаг байсан гэдэг.

Алтанг шатсан “Бөмбөгөр”-ийнхөө суурин дээр шинэ худалдааны төв барьж, шархаа нөхөх гэж буйг мэдсэн цагаасаа С.Жамъянсүрэн байнга мөнгө нэхэж, утсыг нь улайстал залган, амраахаа больжээ. Экс эхнэр нь түүнд хэзээ ч мөнгө сарвайхгүй.

Тэгэхээр энэ удаа Алтангийн тухай ямар нууц дэлгэх бол оо гээд хэрэгт дуртай хүмүүс сонирхоод л сууж байгаа даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)