С.Жавхлан “эрэлт” ихтэй байна уу

УИХ-д өвөмөрц дүр төрх бий болгож байгаа, бие даагчдын цор ганц төлөөлөл С.Жавхлан гишүүн ихэд “эрэлт”-тэй болж эхэлж буй гэнэ. Тангараг өргөх чуулгандаа 100 морьтноор “хамгаалуулан” ирсэн, үндэсний хувцсаа өмсөж, өв соёлоо дээдэлдэг тэрбээр улс орон хөгжиж дэвшин, глобальчлагдаж буйн эсрэг мэт авирлах нь бий.

Юутай ч тойргоосоо илт давуу саналаар сонгогдсон бие даагч гишүүнийг сүүлийн үед улс төрийн зарим нам сонирхох болжээ. Энэ нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой.

Уг сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлэх хуультай. Тиймээс зарим нам бие даагч гишүүнийг элсүүлэх замаар УИХ-д суудалтай болж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтэй байгаа сурагтай.

Нэг биш намаас түүнд иймэрхүү санал тавьсан гэх. Дуучин гишүүн харин бие даагчдын төлөөлөл байсаар дөрвөн жилээ дуусгах уу, аль нэг намын хаяа бараадах уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.

Дашрамд дурдахад, С.Жавхлан гишүүн дүүргийнхээ ахмадуудыг баярлуулахын тулд сонгогдсон тойргийнхоо хогийг цэвэрлэх гэнэ. Цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж, ахмадын баяраар бэлэг барихыг тэр хүссэн бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)