С.Жавхлан гишүүн чуулганы нээлтэд оролцохгүй

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Хэсэг хугацаанд амсхийж, тарж одоод байсан гишүүд ч цуглажээ. Харин УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан хаврын чуулганы нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Энэ талаар эрхэм гишүүн “Ханш нээгдсэн цаг мөчид УИХ-ын танхимд гэхээс илүү уул усныхаа овоон дээрээс монгол түмэндээ үнэнээр мэндчилсэн нь зөв гэж үзлээ. Та бүхнээ болон төрөө даатгаж, уул ус, овоондоо үнэнийг өчих болсон цаг гэж мэдэрсэн. Тиймээс хаврын чуулганы нээлтийн үеэр Бурхан Халдун хайрхан дээр байх болно” гэсэн байна.

Чуулганы танхимд УИХ-ын дарга үгээ хэлж, Төрийн дуулал эгшиглэж байх үед С.Жавхлан гишүүн Бурхан Халдуны орой дээр залбирч суух аж. Тэрбээр тэнд юу хийснээ дараа нь олон нийтэд тайлагнах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)