СЕХ: Өнөөдрийн байдлаар 8 нам, эвсэл Хэнтийн сонгуульд оролцохоо мэдэгджээ

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СEХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд явагдахаар тов гарсан. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөр улс төрийн намуудын СЕХ-нд бичиг баримтаа бүртгүүлэх хугацаа дуусгавар болно. Үүний дараа СЕХ бичиг баримтуудыг нягталж үзээд, шийдвэрээ гаргана. Одоогийн байдлаар улс төрийн найман нам бичиг баримтаа ирүүлж, нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлээд байна. Ирэх сарын 05-нд СЕХ намуудыг нөхөн сонгуульд оролцох боломжтой эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Харин намуудаас нэр дэвшигчдээ бүртгүүлэх хугацаа тавдугаар сарын 24-28-ны хооронд юм. Бие даан нэр дэвшигчдийн хувьд ирэх сарын 24-30-ны хооронд сонгуулийн тойрогтоо 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулж, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)