Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица Чингис хааны тухай кино хийнэ


Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица 2020 онд  Чингис хааны тухай кино хийх гэж байгаа  ажээ.Тэрээр   Киргизийн зохиолч Чингиз Айтматовын зохиолоор  бүтээлээ туурвих юм байна. “ Би дэлхийн даяараа үзэж ядаж, айж  байсан   Чингис хаан ямар хүн байсан тухай кино хийх бодолтой байна” гэж “News.ru”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр эл бүтээлээ ирэх жилийн “Баатар ба  Цаг үе” олон улсын кино наадамд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ жилийн тус наадам Оросын Железноводск хотод өнгөрсөн сарын 25-с зургадугаар сарын 2-ны хооронд явагдаж өнгөрчээ. “Кинонд Чингис хаан гол дээр ирээд ус хөлдөхийг хүлээж байгаа нэг хэсэг бий. Тэр хэсгийн зураг авалтыг би Сибирьт авч магадгүй” гэж найруулагч санаагаа хуваалцжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)