Сексийн 11 алтан дүрэм

Өнөө үед сексийн арга барил нь соёл, ёс суртахууны тодорхой түвшинд хүрчээ. Гэр бүлийн амьдралын болон сэтгэл зүйн туршлагатай хүмүүс сексээс илүүтэй таашаал авдаг гэсэн судалгаа байдаг байна. Мөн орчин үед гэр бүлийн сэтгэл зүй, соёл, ёс суртахууны хэм хэмжээг сайтар ойлгож байж л хайр дурлалаас таашаал авдаг болсон гэнэ. Секс судлаачид энэ байдлыг анхааран үзээд орчин үеийн амьдрал ахуйд тохирсон сексийн дүрмийг хүртэл зохиожээ. Энэ дүрэм хүний биеийн физиологи дээр үндэслэсэн учир их зөв дүрэм хэмээгддэг юм.

  • Зарим гэр бүл хоорондынхоо маргааныг эр эмийн ажил хийснээр дуусгадаг. Энэ бол маш буруу зуршил юм.
  • Орондоо орохоосоо өмнө хэрэлдэж маргалдчихаад дараа нь орондоо ороод эр эмийн ажил хийх нь ч бас буруу үйлдэл гэнэ.
  • Хэрүүл маргаантай, таагүй уур амьсгалтай үедээ хурьцлын ажил хийх нь бие организмд таагүй нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарууштай.
  • Маргалдаж маргалдчихаад эцэст нь секс хийснээр эвлэрэх гэж бүү хичээ. Энэ бол эвлэрэл биш.
  • Хэрэв өдөр болгон секс хийх хүсэлгүй бол өөрийгөө албадах хэрэггүй.
  • Хүний бие махбодийн хангалттай нөхөн сэргэх хугацаа гэж байдаг. Үүнийг хүлээх хэрэгтэй. Энэ хугацаа нь ойролцоогоор 48 цаг байдаг байна.
  • Хэрэв сексийг байнга хэтрүүлвэл дур хүсэл буурдаг муу талтай.
  • Секс нь байдаг л нэг жирийн үзэгдэл биш харин ямар нэгэн сонин, содон зүйл байх ёстойг бүү март.
  • Өдөр нь хувцсаа угаана, үдэш хоолоо хийнэ, орой зурагтаа үзнэ, шөнө эр эмийн ажил хийнэ гэх мэтээр тооцоолж огт болохгүй.
  • Хосууд гэртээ секс хийх үедээ асаадаг чийдэн ч юмуу эсвэл өөр ямар нэгэн нууцлаг, онцлог орчин бүрдүүлдэг эд зүйлтэй байх хэрэгтэй.
  • Цадталаа хоол идсэний дараа секс хийхээс аль болох зайлсхий. Учир нь сексийн үед биеийн тодорхой хэсгүүд рүү цус юүлэгддэг. Гэтэл хоол идсэний дараа секс хийвэл бүтэлгүй явдал болох магадлалтайг анхаарна уу. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)