С.Дэлгэрцэцэг эхний таван шидэлтээ хийлээ

БНХАУ-ын Шанхай хотод болж буй боулингийн Дэлхийн цомд манай эмэгтэй, эрэгтэй тамирчид өрсөлдөж байгаа билээ. Тэд өнөөдөр эхний шидэлтээ хийж буй юм. Нийт дөрвөн өдрийн турш таван шидэлт хийсний эцэст нийлбэр дүнгээр эхний 24-д багтсан нь цааш халз тулаанд оролцох эрх авна.

Боулингийн спортын I зэрэгтэй эмэгтэй тамирчин С.Дэлгэрцэцэг эхний таван шидэлтээ хийж, нийлбэр оноогоор 761, дундаж оноогоор 152.20 оноо авчээ. Ингэснээр манай тамирчин эхний өдөр 63 эмэгтэй тамирчнаас 60 дугаар байрт бичигдэж буй юм. Түүний хувьд хамгийн өндөр оноо авсан шидэлт нь 168 байлаа.

Одоогоор эмэгтэйчүүдийг АНУ-ын Даньел МакЕван 231.40 оноогоор тэргүүлж байна. Түүний ард Английн Лиса Жон 225.20, Индонезийн Шарон Аделина Лимансантосо 214.80 оноогоор удаалж буй.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)