С.Бямбацогт: Би бэртсэн нь үнэн. Гэхдээ зодолдоогүй

УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн ордонд зодолдож, тэр ч бүү хэл нэгнийгээ бэртээн, хамрыг нь хугалсан гэх цуу яриа олны дунд тархаад байгаа билээ. Тэдний дунд Хууль зүйн сайд С.Бямбацогтын нэр байсан, тэрээр бэртсэний улмаас хөмсгөн тус газраа оёдол тавиулсан гэгдэж буй юм.

Энэ талаар С.Бямбацогт сайд "Тийм зүйл болоогүй ээ. Бага зэрэг гэмтэл авсан нь үнэн. Сүр юм болоогүй ээ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа зааланд тоглож байгаад хамраа хугалсныг нь бас зодоон хийсэн гээд бичиж байсан.

Хүн санаандгүй байдлаар гэмтэл авдаг шүү дээ. Би лав 2009 онд гараа, 2011 онд хөлөө хугалж байсан. 

Экстрим спортоор хичээллэхэд эрсдэлтэй шийдвэр гаргаснаасаа болоод гэмтдэг. Түүнийхээ адилаар л гэмтсэн" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)