С.Бямбацогтын хичээл

Хууль зүйн сайд С.Бямбацогт хүүдээ амьдралын хичээл заажээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр хүүдээ хонины мах хэрхэн эвдэхийг заасан аж. Нийслэл, төв суурин газарт төрж, өссөн залуус дотор үүнийг мэдэх хүн тун ховор.

Тиймээс үр хүүхдэдээ зааж, өвлүүлж сургах нь зүйтэй биз ээ. Эрхэм сайдыг долдугаар ангийн сурагч байхад аав нь бас уг эрдмийг зааж өгсөн юм байна. Тэрбээр “Хүзүү эвдэх хэцүү. Аман хүзүү, хатан хүзүүнээс бусдыг нь эвдэх, нугалах амаргүй ажил байдаг” хэмээн жиргэжээ.

Гараа хөдөлгөхөөс илүү хошуугаа билүүдэж суудаг жиргээч залууст түүний энэ үйлдэл нэгийг сануулсан болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)