С.Баярын охидын нууц оффшор данс илэрчээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын илрүүлсэн “Панамын материалууд” гэх 215 мянган компани, бизнесмэн, улстөрчийн оффшор дансны мэдээлэл дотор Монголын зарим улс төрчдийн нэрс гарч ирж байсан. Тэгвэл тус баримт дотор Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д амьдардаг Б.Нандин, Б.Бадамханд хоёр охиных нь нэрс гарч ирсэн юм. 

АНУ-ын хайлтаар илэрсэн Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай Гоулд Уеллен Инк. компанийн нэр дээр дөрвөн ч данс байгаа бол Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлсэн Б.Нандин гэх хүнд хоёр ч данс байгаа аж. 

Харин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Сангажавын Баярцогтын нэр урд хөршийн тэрбумтнуудын эгнээнд орж, "БНХАУ-"ын хайлтаар илэрч байгаа юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)