Саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэх Д.Даваасүрэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын суудалд заларчээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Даваасүрэнг "дипломатчуудын хар тамхины хэрэгт хяналт тавьж ажиллаагүй, цаг алдалгүй арга хэмжээ авч чадаагүй" гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Дараа нь БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй байдаг. Тэгвэл саяхан түүнийг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилсон байжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн албан ёсны хоёр өдрийн айлчлалын багт Монголын талаас Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэнгийн нэр "цохиж" байв. УОК-ын дүрэм журмын дагуу тэрбээр тусгаарлалтад оржээ.

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Даваасүрэнгийн товч намтар:

 Д.Даваасүрэн нь Улаанбаатар хотод 1970 онд төрсөн. Москва хотын Олон Улсын харилцааны сургуулийг эдийн засагч, эдийн засгийн ухааны магистраар, Сөүлийн Үндэсний Их сургуулийг Олон Улсын бизнесийн Удирдлагын магистраар, 2001 онд АНУ-д Ази Номхон далайн бүс нутгийн Аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн, орос, англи, солонгос хэлтэй.

1994-2002 онд Гадаад Харилцааны Яаманд дипломат ажилтан,
2002-2006 онд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга,
2006-2008 онд Ерөнхий сайдын зөвлөх,
2008-2012 онд АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)