Сахал тавих “моод”

Парламентад сахал тавих “моод” дэлгэрч буй бололтой. Гишүүн Д.Цогтбаатар халуун зунаар сахал тавьж Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй ижилссэн бол тэдний “бүлэг”-т Л.Мөнхбаатар гишүүн ч элсчээ. Ерөнхийдөө нэг маягаар тавьсан сахал эздээ муухай харагдуулахгүй байна лээ. “Сахал” гэгддэг Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг “сайхан залуу” хэмээн магтах нь бий. Харин Д.Цогтбаатар гишүүнийх бууралтсан байдаг шүү. Ер нь сахлаар гангарах эл “үзэгдэл” Төрийн ордонд дэлгэрээд зогссонгүй. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэднээс ялгаатай нь битүү сахал тавьсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)