Сар шинийн баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан 2016 оны 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр сар шинийн баярын өдрүүд буюу 8,9 хүйтний эрч суларна. Харин 10-наас бага зэргийн цас орж, цасан явган шуурга шуурч, цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

 Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот, хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг.  Иймд иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, бэлтгэл, бэлэн байдлаа сайтар ханган холын замд гарахыг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулжээ.

Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг  дагаж заншихыг зөвлөж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)