Сар шинийн баяраар 200 гаруй хүүхэд шинээр мэндэлжээ

Сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлж, анхааруулж байна.

Баярын өдрүүдэд осол гэмтлийн болон архи, хоолны хордлогын тохиолдол нэмэгдэж, 39 хүн хордлогод орж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 250 хүн хандаж эмнэлгийн тусламж аван үйлчлүүлжээ. Сар шинийн баяраар 200 эх амаржсан байна. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өдөрт 200 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжэээ. Түүнээс гадна 50 гаруй хүүхдэд яаралтай мэс засал хийжээ.

Энэ жилийн Цагаан сараар цаг агаар хүйтэрч, цасан шуургатай байх тул замд гарахдаа техникийн бүтэн байдлаа шалгах, бага насны хүүхдийг дагуулан айл хэсэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)