Сармагчинд “Оскар”-ын шагнал гардуулжээ

Сармагчингийн төрөлдөө Анжелина Жоли болсон Кристалл нэртэй сармагчингийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн хүндэт “Оскар”-ын шагнал гардуулжээ. Лос-Анжелест болсон хүндэтгэлийн арга хэмжээнд сармагчин “кино од” сувдан зүүлт зүүж, ягаан даашинзаар гоёсон байлаа.

Тэрбээр шагналыг сэтгэл догдлон хүлээн авч бэлэг тэмдэг болсон баримлыг нь толгой дээрээ удаан өргөн зогсчээ. Кристалл нэртэй энэ сармагчин жүжигчин болоод 18 жил өнгөрч байгаа бөгөөд “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Шарталт”, “Дулиттл эмч” зэрэг нийт 25 кинонд тоглосон байна.

“Малын эмнэлэг” олон ангит кинонд тоглосныхоо төлөө Кристалл 12 мянган ам.доллар авчээ. Кино сонирхогчид “Сармагчин хүртэл “Оскар” хүртээд байхад Леонардо Ди Каприо байдаггүй ээ” гэж хошигнох болжээ. Жүжигчин амьтдад “Оскар”- ын шагнал гардуулах ёслол зургаа дахь удаагаа болж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)