Санчир гаригийн гүнээс далай олджээ

Санчир гаригийн Энцелад бүсийн гадаргууд байнга битүү уур савсдаг болохыг эрдэмтэд тогтоогоод багагүй хугацаа өнгөрсөн юм байна. Тэрхүү уур, манан чухам юунаас үүдэлтэйг саяхан тогтоожээ. Тэндхийн газрын доор тодруулбал, 30 км гүнд асар том далай байгаа талаар судлаачид мэдээлэв.

Сансар огторгуйтай холбоотой өөр мэдээнүүд байна. Жишээ нь, Литва улсын эрдэмтэд нано технологиор бүтээсэн хиймэл дагуулдаа зориулан эко түлш гарган авчээ. Шинэ түлштэй шинэхэн техникээ өнгөрсөн баасан гаригт Энэтхэгийн Шрихарикота сансрын буудлаас хөөргөсөн талаараа мэдээлжээ.

Мөн Америкийн сансар болон үл мэдэгдэх нисдэг биет судлаачдын мэдээлснээр хэрэв харь гаригийнхан байдаг бол Сүүн зам орчим хайх учиртай гэнэ. Гэхдээ энэ бол таамаг төдий гэдгийг тэд сануулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)