Сансрын шинэ үеийн жолоодлогот хөлөг бүтээж байна

Сар болон сансрын гүн рүү аялах шинэ үеийн жолоодлогот хөлгийг БНХАУ-д бүтээж байна. Хятадын Сансрын технологийн академиас нийтэлсэн зургаас эш татан “Space.com” цахим хуудас ийн мэдээлжээ.

Хараахан нэр өгөөгүй байгаа шинэ хөлгийг олон удаа ашиглах боломжтой, багийн гишүүдэд зориулсан болон эрчим хүчний гэсэн хоёр хэсгээс бүрдэх гэнэ. Есөн метр урт, хөөрөх үеийн жин нь 20 тонн уг хөлөг зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг дэлхийн тойрог замд хүргэж чадна. Шинэ хөлөг анхны нислэгийг ирэх оны эхний хагаст автомат горимоор хийлгэх төлөвтэй байна. Хятад улс одоогоор гурван хүний бүрэлдэхүүнтэй багийг дэлхийн тойрог замд хүргэх чадалтай “Шэньжоу” хөлөгтэй ч энэ нь сансрын гүн рүү аялах үед багийн гишүүдийг цацраг туяанаас хамгаалж чадахгүй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)