Сансрын нисэгчдийн үнэнч анд

Ердөө 34 см өндөр, нэг килограмм жинтэй Киробо робот дэлхийн хоёр ч дээд амжилт тогтоожээ. Сансрын уудамд хэдэн сараар жингүйдэн явахдаа нисэгчид ганцаарддаг тул тэдэнд хань болгохын тулд Токиогийн их сургуулийн судалгааны төв, “Тоёота Мотор” корпорац, Японы сансрын судалгааны агентлаг хамтран Киробог бүтээсэн байдаг. Нисэгчдийн бяцхан анд 18 сарын турш олон улсын сансрын хөлөгт ажилласан тул огторгуйн уудамд хамгийн удаан ажилласан робот, харилцааны хамтрагч болох зорилгоор сансарт нисгэсэн анхны робот гэсэн хоёр төрлөөр Гиннесийн номд бүртгэжээ. Судлаачдын таван жилийн хамтын ажиллагааны үр дүнд төрсөн Киробо хүний царайны болон дууны өнгөний хувирлыг ялгах чадвартай тул хамтрагчийнхаа сэтгэл санааны байдалд тохируулан харилцдаг аж. Төслийг хэрэгжиж эхлэх үед робот хүн хоёр хамтрагч болох боломжгүй хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байсан ч Киробо хүн робот хоёр нөхөрлөх боломжтой гэдгийг баталжээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)