Сансарт цэргийн сургууль хийх нь

Энэтхэгийн Зэвсэгт хүчин энэ долоо хоногийн сүүлчээр тус улсын түүхэнд анх удаа цэрэг, сансрын “IndSpaceEx” сургуулилалт хийхээр төлөвлөсөн тухай “Times of India” сонинд бичжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Өнгөрсөн гуравдугаар сард явуулсан хиймэл дагуул эсэргүүцэх зэвсгийн туршилт нь Энэтхэгийн батлан хамгаалах чадавхыг дээшлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор “IndSpaceEx” нь сансарт гарсан мөргөлдөөн даамжрахын эсрэг чиглэсэн юм. БНХАУ-ын давших чадвар дээшилсээр байгаа учир Энэтхэг улс сансарт эрх ашгаа хамгаалах нөхцөл бүрдүүлэх ёстой” гэжээ. 

Хиймэл дагуул эсэргүүцэх “А-SAT” систем нь дэлхийн орчмын тойрог замд нам байрлалтай аппаратыг амжилттай устгасан тухай өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Н.Моди мэдээлсэн юм. Үүний ачаар Энэтхэг улс сансрын их гүрэн боллоо хэмээн тэрбээр хэлсэн билээ. “Гэхдээ манай улс сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхгүй бөгөөд энэ туршилт аль нэг улсын эсрэг чиглээгүй” хэмээн Энэтхэгийн ГХЯ-наас мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)