“Сангийн дэд сайд эмэгтэй хүн байдаг гэсэн”

Хүүхэд хамгаалах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг ирэх оноос зогсоохоор болсон. Энэ тухай Сангийн дэд сайд Х.Булгантуяа Байнгын хороонд танилцуулсан юм. Сөрөг хүчний бүлэг уг шийдвэрийг эсэргүүцэж буй.

Цэцэрлэгийн сугалаанд аз дутсан хүмүүсийн 6000 орчим хүүхэд дээрх хуулийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол олж авч байгаа. Гэтэл эдгээр хүүхдийг “гудамжинд гаргах” гэж буй талаар С.Эрдэнэ гишүүн “Энэ шийдвэрээс эерэг гэхээс илүү сөрөг үр дүн л олон гарна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Сангийн дэд сайд нь эмэгтэй хүн байдаг юм билээ. Эх хүн атлаа хүүхдийн эрхийн асуудалд ингэж хандсан нь харамсалтай” гэв. Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх мөнгө байхгүй хэмээн Засгийн газар үзээд үүнд зориулах 5.6 тэрбум төгрөгийг хэмнэхээр шийдсэн хэрэг.

Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа ч хүүхдүүдээс биш, төр өөрөөсөө эхэлж хэмнэх ёстой хэмээн АН-ынхан үзэж буй юм. Тиймээс Сангийн дэд сайд эмэгтэй хүний мяндсан ухаанаар уг асуудалд хандаж чадсангүй хэмээн С.Эрдэнэ гишүүн шүүмжилсэн нь тэр.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)