Самбалхүндэв оршуулгын газарт мод тарьж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Самбалхүндэв буюу 70 давхар хэмээх оршуулгын газарт 6000 ширхэг хайлаас, 220 ширхэг улиас мод тарьж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тусгай хэрэгцээний ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2016 оноос төмөр замын хамгаалалтын зурвас, 2018 оноос оршуулгын газрыг ойжуулах чиглэлээр Алтан-Өлгий, Самбалхүндэвийн буюу 70 давхар оршуулгын газар, Маахуур толгой орчмыг ойжуулах ажлыг 2 дахь жилдээ үргэлжлүүлж нийтдээ 10 мянга орчим мод, бут сөөг тариад байгаа аж.

Уг ойжуулах ажил энэ жил 70 давхар оршуулгын газарт 6000 ш хайлаас, 220 ш улиас модыг суулгаж, услах ажлаар үргэлжилж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)