Самар ачсан “Зил-130” машин онхолджээ

Төв аймгийн Батсүмбэр сумд самар тээвэрлэж явсан “Зил-130” машины жолооч осол гаргажээ. Цагдаагийнхан хэргийн газарт ажиллаж, осол гарсан шалтгаан нөхцөлийг тодруулж байна. Мөн эмнэлгийнхэн ч шуурхай очиж гэмтэж, бэртсэн иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Тухайн машинд олон хүн зорчиж явсан гэнэ. Осол гарсны улмаас зургаан хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна. Үүнээс гадна өчигдөр Хэнтий аймгийн Батширээт сумд өөр нэгэн авто осол гарсан байна. Тодруулбал, 60 настай Б архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замд гарсан гэнэ. Улмаар ургаа мод мөргөж, амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)