Салхи секундэд 24 метрт хүрч ширүүсэхийг анхааруулав

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд өчигдөр салхи секундэд 22-26 метрт хүрч, байгалийн аюултай үзэгдэл болжээ. Мөн Дарьганга, Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Уулбаян, Халзан сумд салхины хурд секундэд 16-22 метрт хүрч ширүүсэн, нийт нутгаар шороогоор шуурчээ. Дундговь, Дорноговь аймгийн нийт нутаг, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20, зарим үед 24 метрт хүрч, шороогоор шуурах төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Тиймээс малчид, ард иргэд салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, орон нутгийг зорих иргэд бэлтгэлээ сайтар ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)