Салхит-Хонгор чиглэлийн 13 км авто замыг засчээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын алслагдсан суурин болох Салхит төмөр замын өртөө хүртэлх 13 км авто замыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар засчээ. Аймгийн Засаг дарга С.Насанбатыг өнгөрсөн зун Хонгор сумын иргэдтэй уулзах үеэр нутгийн иргэд Салхит-Хонгор чиглэлийн уг замыг засаж өргөсгөн, үерийн шуудуу татаж өгөөч гэсэн санал тавьсан аж.

Энэ саналыг аймгийн Засаг дарга уриалгахан хүлээн авч, 13 километр авто замыг хусаж тэгшлэн, өргөсгөх, үерийн шуудуу татах ажилд шаардлагатай санхүүжилтийн талыг өөрийн мэдлийн нөөц хөрөнгөөс гаргажээ. Мөн сумын ЗДТГ болон Улаанбаатар төмөр замын зургадугаар ангиас тус бүр 300 литр дизель түлш гаргаснаар “Дархан Авто зам засвар арчлалт” ТӨХК-ийнхан дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)