Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулжээ

Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрладаг Салхитын мөнгөний ордод өчигдөр хууль хяналтын байгууллагууд тусгай ажиллагаа явуулжээ.

Уг тусгай ажиллагааг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн Дундговь аймгийн прокурорын хяналтан дор зохион байгуулав.

Тодруулбал, тус аймгийн Гурван сайхан сумын нутагт дэвсгэрт орших Зүүн болон Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна.

Тус орд нийт 770 мянган тн мөнгөний нөөцтэй бөгөөд алт болон газрын ховор металь ихээр агуулагддаг. Эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн тус компанийг 154 мянган тн хүдэр экспортонд гарах гэж байхад нь зогсоосон байна. Одоо уурхайд орших овоолгод 100 сая долларын хүдэр байгаа ажээ.

Ийнхүү урд хөршийн хууль зөрчсөн хөрөнгө оруулагчдын үйлдэлд цэг тавьж, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж улсын мэдэлд авсан үйл явдал болсон тухай холбогдох албаныхан онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)