“Салбадай”-г танилцуулах нь

Монголд металл урсгалаар дагнан уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучин цөөн. 2014 онд “Noise” металл хөгжмийн наадмын тайзнаа уран бүтээлээ анхлан хүргэсэн “Growl of clown” хамтлаг дуучин Б.Хүрэлбаатар, бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, гитарчин Ж.Нямжав, О.Бархүү, аргил гитарчин Г.Ариун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй. Тус хамтлагийнхан бие даасан анхны цомгоо 2018 онд “The fallen city” буюу “Сөнөсөн хот” нэртэйгээр гаргасан. Энэ нь металл, тэр дундаа дэткор урсгалаар гаргасан Монголын анхны цомог гэдгээрээ онцлог. Дуу бүрээс нь хурц, шийдэмгий байдал мэдрэгддэг тус хамтлагийнхан хоёр дахь цомгоо “Салбадай” нэртэйгээр гаргах болжээ. Тэд эл цомогтоо зориулан хандивын тоглолт зохион байгуулах бөгөөд энэ сарын 15-нд “Корпорэйт” зочид буудалд болно. Үүнд “Нисванис”, “Булсара”, “Моханик”, “Break the cy¬cle” зэрэг хамтлаг оролцож, тэднийг дэмжих аж. Ташрамд дурдахад, “Growl of clown” хамтлаг 2015 онд БНХАУ-ын Бээжинд болсон “Metal hero”, 2018 онд ӨМӨЗО-ы Хөх хотод “Nine treasure” наадамд оролцсон. Мөн ОХУ-ын “Met¬al hail fest” олон улсын хөгжмийн наадамд “Extrovert”, “Stempline”, “Неизвестный исполнитель”, “Счастливый случай” зэрэг алдартай хамтлагтай хамт уран бүтээлээ хүргэж байсан юм.

Бэлтгэсэн: А.Тайшир


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)