“Салах гэж буй эхнэр”-ээ яах вэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлгийнхэнтэйгээ ярьж тохиролцоод МАХН-ын угшилтай гурван сайдыг чөлөөлөх санал гаргасан билээ. Гэвч маргааш нь З.Энхболд дарга чуулганаа завсарлуулж орхиод уг асуудлыг гацаачихав. Одоо “Яв” гээд хэлчихсэн гурван сайд нь ажлаа хийх нэг хэцүү, албан ёсоор чөлөөлөөгүй болохоор хийхгүй байх нэг хэцүү л болчихоод байна. Тэгвэл эрхэм гишүүн Ё.Отгонбаяр энэ асуудалд их санаа зовжээ. Тэр МАХН-ын гишүүн сайд нарыг “салах эхнэр” хэмээн тодорхойлсон аж. “МАХН-ын гишүүн сайд нарыг чөлөөлөх асуудал өргөн барьмагц чуулган завсарлачихлаа. Төр ч гэж утгаа алдах юм дөө. Одоо тэгээд салах эхнэртэйгээ нэг гэрт нь байлгаад дуусах уу” хэмээн жиргэжээ.

Нээрээ л чуулган ирэх сарын 23 хүртэл хуралдахгүй, тэр үед нь сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байх тул гишүүд олдох ч үгүй. Тэгэхээр АН, МАХН-ынхан “найзалсаар” бүрэн эрхээ дуусгаж таарах бололтой.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)