САЙН МЭДЭЭ: Өнөөдөр хоёр иргэн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 298 боллоо

Өнөөдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин өнөөдөр хоёр иргэн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ. 

Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 298 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 12 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм.

Эдгэрсэн хүмүүсийн сувилалд 11 , гэрийн ажиглалтад 29 хүн тусгаарлагдаж байгаа бол 258 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)