САЙН МЭДЭЭ: Өнөөдөр нэг иргэн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лаборатори нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс 301 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн гурван хүний биеийн байдал хөнгөн, долоон хүн нь хүндэвтэр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)