САЙН МЭДЭЭ: Өнөөдөр дөрвөн хүн бүрэн эмчлэгдэж дараагийн шатны ажиглалтад шилжлээ

Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү мэдээлэв.

Тэдний хоёр нь Беларусь, нэг нь Орос улсын иргэн бөгөөд 15 хоног эмчлүүлснээр бүрэн эдгэрчээ.

Мөн Нур-Султанаас ирсэн 54 настай эмэгтэй 22 хоног эмчлүүлэн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжиж байгаа аж. Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 183 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Одоо 37 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 31 хүний биеийн байдал хэвийн үлдсэн 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна.








Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)