САЙН МЭДЭЭ: Зүрхний төрөлхийн гажигтай 20 хүүхэд эдгэжээ

Монголын улаан загалмай нийгэмлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай сантай хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг өчигдрөөс үнэ төлбөргүй үзэж эхэллээ. “Бяцхан зүрх” аяны хүрээнд уг үзлэгийг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ. Өнгөрсөн жил 200 гаруй хүүхдийг оношилж, үзлэгт хамруулж, 80-ыг нь эмчилсэн бөгөөд тэднээс одоогоор 20 гаруй бяцхан зүрх бүрэн эдгэж. Энэ жил ӨМӨЗО-ы найман эмч, зөөврийн хоёр аппаратаар 100 гаруй хүүхдийг оношлох аж. Яаралтай эмчлүүлэх шаардлагатай багачуудыг БНХАУ-д аваачиж, мэс засал хийх гэнэ. Хагалгаа болон дараах эмчилгээ бүгд үнэ төлбөргүй юм байна. Орон нутагт хүрч ажиллах боломжгүй тул нэгдсэн журмаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзлэг, оношилгоо хийх болжээ. 

Ташрамд дуулгахад, тус аяны хү­ рээнд нүдний болор цайх өвчтэй 100 гаруй иргэнд мэс засал хийжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)