Сайн малчдад олгох шагналыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Засгийн газраас жил бүр сар шинийн баяраар Улсын сайн малчдыг тодруулан шагналыг Засгийн газрын гишүүд малчны хотонд нь очиж гардуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Улсын сайн малчдын шагналыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын гишүүд малчдад шагнал гардуулах ямар нэг арга хэмжээнд оролцохгүй гэсэн шийдвэр гарсныг ОБЕГ-ын дарга, Бригадын генерал  Т.Бадрал өнөөдөр танилцуулав. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)