Сайншандад 3D кинотеатр нээх нь

Дорноговь аймгийн төв Сайншандад шинэ кинотеатр барьж, энэ сард багтаан ашиглалтад оруулах болжээ. Уг кинотеатрыг улсын болон орон нутгийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан аж. Тодруулбал, Дорноговь аймгийн “Энержи прагон” компанийнхан барилгын ажлыг гүйцэтгэж, БНСУ-ын “Южинтек корпорац” тоног төхөөрөмжийг нь нийлүүлжээ. Кинотеатр нь 98 хүний суудал бүхий нэг танхимтай, мөн кофе шоп, үйлчилгээний заал зэргээс бүрдсэн гэнэ. Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрынхан төмрийн хаягдал цуглуулан, робот урласнаа тус театрын урд талбайд байрлуулжээ. Театрын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, хөгжүүлэх сонгон шалгаруулалтыг аймгийн ЗДТГ-аас зарлажээ.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)