Сагсан бөмбөгчид эх орондоо ирлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-ын Чэжүд болоход Монголын “Улаанбаатар ММС энержи” багийнхан түрүүлж, Ази тивээс анх удаа алтан медаль хүртэн, сагсан бөмбөг сонирхогч фэнүүдээ баярлуулсан билээ. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нарын шилдэг тоглогчоор багаа бүрдүүлж тоглосон нь гадаадын тамирчдаас дутахааргүй ур чадвартайгаа харуулсан. Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан Монголын сагсчид ийн түрүүлснээр “Токио-2020” олимпын эрх авах чухал оноо цуглуулсан юм. Тэд дасгалжуулагчийнхаа хамт эх орондоо өчигдөр хөл тавилаа. Манай тамирчдын дараагийн тоглолт Саудын Арабын Жедда хотод болох “Их дуулга”-ын тэмцээн байх юм.

Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)