"Саарал жагсаалтад орсны улмаас Рио Тинто Оюутолгойд санхүүжилт татахад хүндрэлтэй болжээ"

Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны "саарал жагсаалт"-д оруулж буйгаа Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас (FATF) өнгөрсөн баасан гарагт зарласан. 

Ингэснээр Рио Тинто компани Оюутолгойд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгаа талаар AFR агентлаг мэдээллээ.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай дуусгах зорилгоор хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5.3 тэрбум ам.долларын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн.

Учир нь өнгөрсөн долдугаар сард Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил хөрсний хүнд нөхцөл байдалтай тулгарсны улмаас төслийн ашиглалтад орох хугацаа хойшилсон юм. 

Монгол Улс "саарал жагсаалт"-д орсноор дээрх санхүүжилт зогсонги байдалд орох эрсдэл үүссэн гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)