Р.Мөнхбат: Монгол Улсын иргэн бүр 1000 төгрөг хандивлаж хөрш орныхоо ард түмэнд туслах хэрэгтэй

Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциац, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нэг хүн-Нэг мянган төгрөг” аяны талаар мэдээллээ. Тус аяныг гуравдугаар сарын 02 хүртэл хүртэл зохион байгуулах юм байна. 

Тэд хүн төрөлхтөнд аюул болоод буй короновирусийн эсрэг хамтдаа хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй хэмээгээд юуны түрүүнд Монгол хүн бүр өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбат "Монголын ард түмэн бол гараа хумхиад суух ёсгүй. Голомт нь болоод байгаа БНХАУ-д Монгол Улсын иргэн бүр 1000 төгрөг хандивлаж хөрш орныхоо ард түмэнд туслах хэрэгтэй гэж бодсон үүднээс энэхүү аяныг өрнүүлээд байгаа билээ. Ингэж байж манай улс ч сэргийлнэ гэсэн үг.

Бүх монголчууд сэтгэлийн өргөл өргөж 1000 төгрөг хандивлаасай гэж хүсэж байна. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Тиймээс хүн бүр энэ аянд идэвхтэй оролцохыг уриалмаар байна.

Бид цуглуулсан хандивын мөнгөө баримтын хамт БНХАУ-ын Ухань хотод хэмээн хаяглан илгээнэ.

Мөн хандивын аяны хайрцаг аялуулж, монголчуудын сэтгэлийн илэрхийллийг амжилттай зохион байгуулна гэж бодож байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)