Рэйва эриний анхны башёг Хакүхо тэргүүлэх нь

Япон улсад шинэ тоолол эхэлсэн, шинэ эзэн хаантай болсон гээд тодотгох олон зүйлтэй Нацү башё Токио хотын “Кокүгикан” ордонд энэ сарын 12-нд эхэлнэ. Рэйва тооллын анхны башёгийн банцүкэ гарч, зүүн жигүүрийг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, барууныхныг нь Какүрюү М.Ананд тэргүүлэх болов. 

Өнгөрсөн башёд дээгүүр барилдсан Ичиножёо А.Ичинноров сэкивакэ цолд хүрсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн барууны гуравт бичигдлээ. Озэки цолоо алдсан, Гүржийн бөх Точиношин энэ сарын башёд 10 давбал эргүүлэн авах аж. Рэйва эриний анхны башёгийн жүрёо зиндаанд Монголын зургаа, макүшитад тав, сандамэд дөрөв, жониданд нэг бөх барилдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)