Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар заан цолны болзол хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа наадамчин олныг өндөлзүүлсэн, үзүүштэй сайхан боллоо. Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва улсын гарьд Б.Гончигдамбаар долоо давж улсын заан цолны болзол хангав. Мөн энэ даваанд тунан барилдсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдоржоор долоо давж заан цолны болзол хангалаа.

Долоогийн давааны дүйз

(давсан тод хараар)

Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр

Улсын аварга Г.Эрхэмбаяр - Аймгийн арслан Б.Бат-Өлзий

Улсын арслан П.Бүрэнтөгс - Аймгийн арслан Х.Гантулга

Улсын арслан Н.Батсуурь - Аймгийн заан Д.Бат-Эрдэнэ

Улсын арслан Э.Оюунболд - Улсын заан Б.Батмөнх

Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва

Улсын заан Ч.Санжаадамба -  Улсын начин Т.Баасанхүү

Улсын харцага Ц.Сондомдорж - Улсын харцага Б.Пүрэвсайхан (тунасан)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)