“Ромео Жульетта" жүжгийг дахин тоглоно

Алдарт У.Шекспирийн "Ромео Жульетта” эмгэнэлт жүжиг УДЭТ-ын тайзнаа дахин амилах гэж байна. Тодруулбал, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын  найруулсан "Ромео Жульетта” жүжиг энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд гуравхан удаа  тоглогдохоор болжээ. Тасалбарын үнийн хувьд 15.000, 20.000, 25.000, 30.000 төгрөгийн үнэтэй юм байна.

Дашрамд дурдахад, УДЭТ-ын уран бүтээлчид Ромео, Жульетта” жүжгээрээ есдүгээр сарын 11-нээс 16-ны хооронд Буриадын Улаан-Үд хотноо “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд Шилдэг эрэгтэй дүр, Шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, Шилдэг хөгжмийн зохиолч номинацуудаар "Алтан сэргэ" наадмаас дөрвөн шагнал хүртжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)