Рокит Бэй жиргээнд нэгдлээ

"Авьяаслаг монголчууд" нэвтрүүлгийн шүүгч, рэппер Рокит Бэй өнөөдөр твиттерт нэгджээ. Сонирхолтой нь 2010 онд нээсэн хаягаараа тэрбээр анхны жиргээгээ өнөөдөр бичсэн юм. Идэвхгүй байсан хаяг нь эхний жиргээ хийснээс хойшх дөрвөн цагийн дотор 2600 гаруй дагагчтай болоод байна. Түүний эхний "Ene yadiin" гэх жиргээг 34 хүн дахин жиргэж, 56 хүн таалагдсан гэх товчийг даржээ. 

Одоогоор тэрбээр нэг ч жиргээчийн дагаагүй байна. Цөөн тэмдэгтэд багтаан мэдээлэл, үзэл бодлоо оновчтой, товч тодорхой илэрхийлдэг жиргээн дэх рэпперүүдийн тоо ийн нэгээр нэмэгдлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)