РМ10 тоосонцор 1-1.7 дахин багасжээ

Сайжруулсан шахмал түлшний талаар нийслэлийн Онцгой комиссынхон мэдээлэл хийв. Өнгөрөгч өдрүүдэд төвийн зургаа, алслагдсан гурван дүүргээс зургаан дуудлага ирж, 16 иргэн угаартжээ. Тэдний ес нь хүүхэд, долоо нь насанд хүрсэн иргэн байж. Угаартсан долоон иргэнд зөвлөгөө өгч, гэрээр эмчилгээ хийж буй. Харин хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэн, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсэн гэнэ. Улаанбаатар луу орж, гарах шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч буй автомашинуудыг шалгахад суудлын автомашиныхаа тээшинд түүхий нүүрс ачиж, оруулахыг завдсан хэд хэдэн тохиолдол өнгөрсөн өдрүүдэд гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн ням гаргийн шөнө 31 шуудай нүүрс оруулахыг завдсан зөрчлийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Мөн аж ахуйн нэгжүүдийг шалгахад “ДЦС-4”-ийн шүүлтүүр шаардлага хангалтгүй байжээ. Нийслэлийн агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад РМ10 тоосонцор өмнөхөөсөө 1-1.7 дахин бага, нүүрсхүчлийн хий 1.3-1.7 дахин их байжээ. Цаашид хүйтний эрч улам чангарах учраас нийслэлийн Онцгой комиссынхон 90 хоног өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)