Р.Манлай Азийн аварга боллоо

100 буудалт даамын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болж байна. Тивийн шилдэг даамчид оюун ухаанаа уралдуулж буй эдгээр өдрүүдэд үндсэн төрлийн аваргууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор удаалав. Өнөөдөр болсон сүүлийн ес дэх өрөгт Р.Манлай Д.Баттулгад, Д.Эрдэнэбилэг БНХАУ-ын Жао Вэнлонд хожигдсон юм. Тэмцээний IV-X байрт Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Узбекистаны нэг даамчин орлоо. Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын төрөлд сүүлийн таван жил манай тамирчид аваргалж байгаа нь энэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)